Тусламж
СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН: 2026 оны 9 сарын 29
Асуудал гарсан эсвэл асуулт байвал доорх хариултуудыг үзнэ үү. Хариулт олдохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.
Холбоо барих
И-мэйл: support@hoola.mn
Бид ажлын өдрүүдэд хүсэлтэд хариу өгөхийг хичээдэг. Асуудлаа тодорхой бичиж, боломжтой бол дэлгэцийн зураг хавсаргана уу.
Түгээмэл асуултууд
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх дэлгэц дээрх “Нууц үг мартсан” холбоосыг дарж, бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулна уу. Сэргээх заавар тэр хаяг руу очно.
Токен гэж юу вэ?
Токен нь шинэ тохироо хайхад зарцуулагддаг нэгж юм. Өдөр бүр тодорхой тооны токен үнэгүй сэргэдэг бөгөөд нэмэлт токен худалдан авах боломжтой.
Android хувилбар хэзээ гарах вэ?
Одоогоор hoola нь зөвхөн App Store дээр байна. Android хувилбар бэлтгэгдэж байгаа бөгөөд нүүр хуудсан дээрх Google Play товчийг дарж и-мэйлээ үлдээвэл closed testing-д урих холбоосыг илгээнэ.
Хэн нэгэн зүй бус үйлдэл хийвэл яах вэ?
Тухайн хэрэглэгчийн профайл дээрээс хориглох (block) эсвэл гомдол мэдүүлэх (report) боломжтой. Ноцтой тохиолдолд support@hoola.mn хаягаар дэлгэрэнгүй мэдэгдэнэ үү.
Бүртгэлээ устгахыг хүсвэл?
Бүртгэлтэй и-мэйл хаягаасаа support@hoola.mn руу устгах хүсэлт илгээнэ үү. Профайл, чат болон тохирооны өгөгдөл устгагдана.
Мэдэгдэл хэт их ирж байвал?
Аппын тохиргоо хэсгээс мэдэгдлийн төрөл бүрийг тусад нь асаах, унтраах боломжтой.